Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцжээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой аж.
Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзсан байна
0
0
0
0
0
0