Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум татваргүй бүсэд хөрөнгөө нуусан дэлхийн томоохон бизнесменүүд, төрийн тэргүүн нар, нэр нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын алдартнуудын нэрсийг зарлаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Панамын баримтуудыг дэлгэж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг дэлхий нийтэд зарласан бол 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр Парадайз баримт буюу "Диваажингийн баримт"-д нэрс нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхэллээ. Уг жагсаалтад монголын нэр бүхий 16 хүний нэр багтсан байна. Тодруулбал, "Петровис" ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Баттүшиг, "Бодь интернэшнл" ХХК зэрэг 16 хүний нэрийг харж болно.
Эх сурвалж: offshoreleaks.icij.org
0
0
0
0
0
0