"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнд мандат олгоогүй тул Их хуралд оролцож чадаагүй. Иймд Г.Майцэцэг нийслэлийн МАН-ын хороонд хандаж, хуралд оролцуулахыг хүссэн билээ. Гэвч нийслэлийн намын хорооноос татгалзсан хариу ирүүлжээ.

Тодруулбал, “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн МАН-ын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. МАН-ын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн МАН-ын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ.
0
0
0
0
0
0