Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл /“Албан сэтгүүл”/-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж ирсэн байна.

Тухайлбал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг Засгийн газрын 1925 оны 14 дүгээр хурлын тогтоолын дагуу 1926 оны 03 дугаар сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл”, 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна.

1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот захирамжаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар захирамжилжээ. Мөн сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 ширхэг хэвлүүлж, түүнийг мэдээлэх зорилгоор 5000-ыг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Албан сэтгүүл”-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 гаруй жил хэвлүүлж ирсэн байна.1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл” нэртэйгээр хэвлэгдэн гардаг байв.
0
0
0
0
0
0