- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажилчдын түр хорооноос тус комбинатад хууль бусаар томилогдсон даргын талаар мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 12.30 цагаас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж болон УИХ-ын зарим гишүүнийг эргүүлэн татах болон, У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан талаар хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль дээр 10.00 цагаас жишиг ангийн нээлт болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос улс орон даяар эдийн засгийн хямралын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.