- ЕБС төгсөж байгаа сурагчдад зориулсан "Боловсролын супермаркет-2018" МҮЭСТО дээр эхэлнэ.
- 09.00-13.30 цагт Туушин зочид буудалд НЗДТГ болон Дэлхийн Банкны дэмжлэгтэй УБ Цэвэр агаар төсөл хамтран агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хөдөлмөрийн үндэсний сангаас мафийн гар хөл болсон шүүгчдийн талаар ноцтой баримт дэлгэж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Японы эрдэмтэн эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт ашиглагдаж дэлхийн 168 оронд оюуны өмчөөр батлагдсан эрчим хүчний шинэ энергийн төхөөрөмжөө танилцуулна. 30 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болсон энэхүү төхөөрөмжийг хорт хавдарын эмчилгээнд түлхүү ашиглаж байгаа аж.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаях, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд цагаас 12.30 “Цаст цагаан Алтай” төрийн бус байгууллагаас дэлхий дахинд алтан Бумбын эрин эхлүүлэх технологи, шинжлэх ухааны нээлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
0
0
0
0
0
0