Прокурорын байгууллагаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж өнөөдөр /2023.04.19/ хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Тэрбээр "Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж байна. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд л үхэх байсан. Тэр үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хуулийн бүх дарга нартай тэмцэж байсан л асуудал шүү дээ. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлж болохгүй. Тэр чинь дарангуйлал тогтчихсон байсан. Тэрийг нураах гэж л тэмцсэн, би. Би тэр дарангуйлал, хүн хэлмэгдүүлэхийг үзэн яддаг. Монголын төр тэр хоёр хүнээс уучлал гуйх биш бүх хохирлыг нь төлөх ёстой" гэлээ.