Улс төр

АН: У.ХҮРЭЛСҮХИЙГ БАГТАЙ НЬ ДЭМЖИНЭ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүх оролцож, шинээр бүрдэх Засгийн газрын танхимын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

НИТХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьт хүрээгүй учир завсарлага авав

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр товлогдсон. Гэвч өглөө 10.00 цагт товлогдсон хурал 12.00 цагийн үед эхэлсэн ч дахин тав хоногийн завсарлага авсан юм. Учир нь НИТХ-ыг даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж байгаа бөгөөд МАН-ын бүлэг хоёр нэр дэвшигчийн хэнийг нь дэмжих вэ гэдэг нэгдсэн байр суурьт хүрээгүй байна.

2017 оны намрын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Намрын чуулганыг нээх өдөр өнөөдөр буюу ням гаригт таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг энэ сарына хоёрны өдөр буюу маргааш нээхээр болсон юм.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэнэ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг МАН-аас нэр дэвшүүлээд байгаа билээ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх юм.

Ц.Баатархүү: НИТХ-ын үйл ажиллагаа гацчихаад байна

НИТХ-ын дараг огцорсонтой холбогдуулан өнөөдөр дараагийн даргыг сонгох ёстой байсан. Түүний оронд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшсэн ч төлөөлөгчдийн санал тэнцсэнээр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Гэтэл НИТХ дахь МАН-ын төлөөлөгч нар зарласан хуралдаа ирээгүй юм. Иймд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ

Д.Амарбаясгалан: шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа У.Хүрэлсүх мэдэгдсэн

Тэрбээр “МАН-ын ээлжит IX бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах үйл явцыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ирэх арваннэгдүгээр сарын 21, 22-нд МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулах боллоо. Нийт 1309 төлөөлөгч оролцоно.

НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх нь

Харин өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралджээ. Хуралдаанаар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшжээ.

Яамдыг хуваах уу

Одоогийн байгаа 13 яамыг задалж, өргөтгөх асуудал ч сөхөгдсөн гэнэ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яам, Хүн ам, нийгмийн хамгааллын яам болгох. Мөн Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Соёл урлаг, спортын яам болгох бүтцийн зураглалыг ч хийгээд байгаа ажээ.

Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна

Намын дүрэмд зааснаар их хурлыг бага хурлаас зарладаг. 45 хоногоос цаашгүй хугацаанд их хурлыг хуралдуулах дэгтэй. Тийм учраас бага хурлаас их хурлыг зарлана. Их хурлаар намын шинэ даргыг мөн удирдлагуудыг сонгоно.