Дэлхийд

Саятан эр олон иргэний аминд хүрчээ

АНУ-ын Лас Вегас хотод хөгжмийн фестиваль болж байх үеэр нэгэн этгээд гал нээж 58 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан билээ. BBC агентлагийн мэдээлж байгаагаар, эмгэнэлт хэргийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн далбаагаа баасан гарагийн нар жаргах хүртэл хагас бөхийлгөх шийдвэр гаргажээ.

Хятад улс 42 их сургуулиа дэлхийн шилдэг болгоно

Хятад улс их сургуулиудаа дэлхийн шилдэг болгох зорилго тавьж, эхний ээлжинд төгөлдөржүүлэх 42 сургууль, 95 мэргэжлийн чиглэлийн жагсаалтаа гаргажээ. Өнгөрсөн Баасан гарагт нийтэлсэн “Дэлхийн давхар чанар” хэмээх жагсаалтад ирэх 20 жилийн хугацаанд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч болох сургуулиудыг багтаасан байна.

Samsung Канадад Хиймэл оюун ухааны лаборатори нээлээ

Samsung компани Канадын Монреалийн Их сургуульд Хиймэл оюун ухааны лаборатори нээлээ. Сургуулийн факультетууд, оюутнууд Өмнөд Солонгосын компанитай хамтран энэхүү лабораторид Хиймэл оюун ухаантай холбоотой төслүүд дээр ажиллах аж.

Ким Жон Уны ахыг Малайз эмэгтэйчүүд хөнөөгөөгүй гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын амийг хороосон хэргээр хоригдоод байсан хоёр эмэгтэй Малайзад болсон шүүх хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ.

Дональд Трамп Эрүүл мэндийн сайдаа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эрүүл мэндийн сайд Том Прайсыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь албан уулзалт болон томилолтодоо өндөр үнэтэй хувийн онгоц ашигласан хэмээж, ажлаас нь чөлөөлсөн хэмээн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Бразилийн алдарт хөл бөмбөгчин амбан захирагчийн албан тушаалд өрсөлдөнө

Бразилийн алдарт хөл бөмбөгчин, 1994 оны дэлхийн аварга Ромарио Бразилийн Рио-де-Жанейро муж улсын амбан захирагчийн албан тушаалд Podemos намаас нэр дэвших бодолтой байгаа аж. Тэрбээр уг шийдвэрийнхээ тухай тус улсын спортын телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Трампын найман орныг хөл хорив

Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэхүү шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ