Алдарт хөлбөмбөгчинд 9 жилийн ял төлөвлөжээ
Италийн шүүхээс Бразилын хөлбөмбөгч Робиньо болон тус улсын иргэншилтэй өөр таван хүнийг 2013 онд Миланд нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ял шийтгэжээ. Шүүхээс шөнийн клубт 22 настай эмэгтэйг архиар шахаж, согтоогоод, бүлэглэн хүчирхийлсэн хэргээр ялласан байна.
Хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ
Дэлхийд анх удаа Хятадын эмч нар хүний толгой амжилттай шилжүүлэн суулгасан талаар Италийн мэс засалч Сержио Канаверо мэдэгджээ
Жон Хитен: Цөмийн цохиолт хийхийг хориглоно
АНУ-ын сенатууд ерөнхийлөгч Дональд Трамп хариуцлагагүйгээр цөмийн цохилт хийх зарлиг гаргаж магадгүй хэмээн үзэж байгаа аж. BBC агентлагын мэдээлж байгаагаар, АНУ-ын архмийн стратегийн командлагч, нисэх хүчний генерал Жон Хитен, хэрэв зарлиг гарвал бүрэн хориглоно гэдгээ олон нийтэд мэдэгджээ.
их аварга Харумафүжи нутаг нэгтнээ зодож танхайрчээ
Японы Сумо бөхийн холбоо Ёкозуна их аварга Харумафүжи залуу бөхийн биед халдаж, гэмтээсэн хэмээн “NHK” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, тэрбээр өөрөөсөө цол доогуур, залуу бөх Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан байна.
Саудын Араб орчин үеийн хотын бүтээн байгуулалтад 500 тэрбум Америк доллар зарцуулна
Саудын Арабын хаан ширээ залгамжлагч Мухаммед бен Салман Улаан тэнгисийн эргийн ойролцоо орших нутаг дэвсгэрт орчин үеийн, соёл иргэншилт хотыг сүндрүүлэхийг төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Мэдээж маш их хөрөнгө санхүү, ажиллах хүчин, цаг хугацаа шаардлагатай гэдгийг онцолж байсан юм. Хамгийн гол нь зөв бодлого төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хэлжээ.
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Хуралд намын гишүүн 80 сая гаруй иргэдээс сонгогдон 2287 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдгээр төлөөлөгчид намынхаа удирдлагыг шинээр бүрдүүлэх чухал зорилтыг хэрэгжүүлэх ёстой юм.
ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 44 ДЭХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.
Дональд Трамп Ираныг сүрдүүлэв үү
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ тус улсыг “Хуурамч дэглэмтэй” хэмээн цоллож, терроризмыг өөгшүүлэн санхүүжүүлдэг гэж буруутгажээ. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх асуудлыг ярина гэж мэдэгдсэн байна.