Дэлхийд

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 44 ДЭХ ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.

Дональд Трамп Ираныг сүрдүүлэв үү

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаар хийсэн мэдэгдэлдээ тус улсыг “Хуурамч дэглэмтэй” хэмээн цоллож, терроризмыг өөгшүүлэн санхүүжүүлдэг гэж буруутгажээ. Мөн Ираны эсрэг хориг арга хэмжээг сэргээх асуудлыг ярина гэж мэдэгдсэн байна.

ЯПОН УЛС МЬЯНМАРТ ХОЁР УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ӨГНӨ

Япон улс ойрын таван жилд багтаан Мьянмар улсад 800 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Уг мөнгийг Мьянмарт дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийг дэмжих зэрэг есөн чиглэлээр зарцуулах юм байна. Үүнээс гадна 100 сая доллартай тэнцэх хэмжээний зээл олгохоор тохиролцжээ.

ГАЛ ТҮЙМЭР УСАН ҮЗМИЙН ТАЛБАЙГ СҮЙТГЭЖЭЭ

Калифорни мужид дэгдсэн гал түймрийн улмаас одоогийн байдлаар 20,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. 175,000 хүн амтай Санта Роза хотод гал түймрийн учруулсан хохирол ноцтой байгаа хэдий ч хохирлын хэмжээг тогтоож амжаагүй байгаа юм.

Дональд Трамп: Иран пуужингийн туршилт хийж, терроризм, цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл шинэ хариу арга хэмжээ авна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Иран пуужингийн туршилт хийж, терроризм болон цахим халдлагад дэмжлэг үзүүлвэл тус улсын эсрэг шинэ хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ. Түүнчлэн түүнийг тус улсын эсрэг хоригоо чангатгахыг зорьж байгаа гэж АНУ-ын засаг захиргааны албанаас мэдэгдлээ.

АНУ “LaWS” нэртэй лазерын шинэ зэвсэг туршжээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Персийн буланд “LaWS” нэртэй шинэ төрлийн лазер зэвсгийн ээлжит шинэ төрлийн туршилт хийсэн байна. Энэ талаар Америкийн зэвсэгт хүчний баттай эх сурвалжаас авсан мэдээллийг CNN агентлаг уламжиллаа.

ТЭРГЭНЦЭРТЭЙ ГОО БҮСГҮЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ

эмцээнийг зохион байгуулагчид тэргэнцэртэй иргэдийн талаарх хүмүүсийн ойлголт, хандлагыг өөрчлөхийг зорьжээ. Бямба гаригийн үдэш болсон тэмцээнд Беларусын гоо бүсгүй титмийн эзэн болж, Өмнөд Африк, Польшийн үзэсгэлэнт бүсгүйчүүд удаах байруудад шалгарчээ.

ОХУ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх олон улсын хуралд БНАСАУ-ын төлөөлөгчдийг урьжээ

ОХУ энэ сард болох олон улсын хуралд Умард Солонгосын Засгийн газрын албан тушаалтуудыг урьж байна. Энэ сарын 19-нд Москва хотноо Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын бага хурал болох юм. Тус хурлыг зохион байгуулагчид Умард Солонгосын Гадаад хэргийн яамны Хойд Америк хариуцсан товчооны дарга Чой Сон Хю-г оролцохыг урьсан байна.

Тайландын экс ерөнхий сайд Их Британиас орогнол хүсч магадгүй

Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чиннават Их Британиас орогнол хүсэх гэж байж магадгүй байна. Арабын Нэгдсэн Эмиртийн эрх баригчид Ийнглак Чиннаватыг Дубайгаас Их Британи руу явсан болохыг