Л.Энх-Амгалан: Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална


1 цаг

Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас боловсролын системийн талаар тодрууллаа .  Тэрбээр "Цахим хэрэглээнээс болж цэцэрлэгийн хүүхдүүдийн 70 хувь нь юм ярихгүй, хожуу хэлд орж байна Нэгдүгээр ангид хэл ярианы хөгжил маш муу орж ирж байна. Тэгээд ярьснаа, уншсанаа ойлгож чадахгүй байна. Тиймээс англи хэл гэхээсээ илүү хэлний боловсролд зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Залуу аав, ээжүүд хүүхдүүдтэйгээ ярьж, ном уншиж өгмөөр байна. Есдүгээр сарын 1-нээс ЕБС-иуд дээр фэйсбүүк хэрэглээг хална. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдөг, эцэг эхтэй харьцдагийг болиулна. Сургуульд суурилсан эрт илрүүлгийг хийнэ" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү