Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг” болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ.
Тухайлбал, тус өдөрлөгт улсын төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд болон НЭМГ-ын харьяа байгууллагууд оролцсон бөгөөд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэснээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдээ энэ үеэр тараасан.
Өдөрлөгийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд иргэдийн цусны даралтыг хэмжих, сахарын хэмжээг тодорхойлох, биеийн жингийн индекс тооцох зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгсөн. Нийслэлийн Амгалан амаржих газраас эх, нярайн асаргаа, сувилгааны талаар охид эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмжийг тарааж байсан бол, Шүд эрүү нүүрний төвийн эмч мэргэжилтнүүд амны хөндийн эрүүл мэндийн талаар сонирхолтой сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ. Түргэн тусламжийн төвөөс эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламжийг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч, охид залууст дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
“Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр урлаг соёлын шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд энэ өдөр эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдан, өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авсандаа иргэд сэтгэл дүүрэн байлаа. Мөн энэ үеэр салбарын удирдлагууд өдөрлөгт оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шинээр нэвтрүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг нь сонслоо гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
“Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо
9 жил /2017-05-12 03:49:30 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
273
2 өдөр
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
225
2 өдөр
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1696
3 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1458
3 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1675
4 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1806
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2753
1 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
273
2 өдөр
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
225
2 өдөр
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76753
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71426
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд