Нийслэл хотод хаврын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ хавар автозамын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм. “Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэх юм. Өнөөдөр хотын дарга С.Батболд СХД-ийн 2 дугаар хороонд очиж, зам засварын ажилтай танилцлаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “Энэхүү зам 23 метр өргөнтэй. Замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй байна. Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. 2 том гүүртэй. 1 нь 42 метр, , нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүрний ажил хийгдэж байна. Замын ажилд нийт 59 айлын газар дайрч байгаа. Үүнээс 13 газар чөлөөлөлт нь удаашралтай байна. Үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлсэн.” гэлээ.
3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээт хугацаатай. Харин замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд замын ажил удаашралтай явагдаж байна гэсэн дүн тавьлаа. Ажлаа эрчимжүүлж, иргэдэд хүндрэл учруулалгүй явуулах үүргийг гүйцэтгэгч компанид өглөө.
Толгойт, Орбитын замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30-нд нээнэ
9 жил /2017-05-24 01:00:37 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1188
2 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1000
2 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1218
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1352
3 долоо хоног
Ц.Идэрбат: 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно
1689
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2299
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2722
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76287
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
70968
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд