Гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан талаар өчигдөр Төв комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгуулиар гадаадад суугаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахаар 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажилласан.
Гадаадад суугаа сонгогчдын саналыг Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоосон өдрүүдэд /6 дугаар сарын 10, 11/ тухайн орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авах ёстой учир хамгийн эхэнд Австрали Улсын Канберра хот дахь салбар комисс санал хураах ажиллагаагаа Улаанбаатарын цагаар 10-ны өдрийн 05:00 цагт эхлүүлсэн бол хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисс Улаанбаатарын цагаар 6 дугаар сарын 12-ны өдрийн 13:00 цагт дуусгалаа.
Гадаад суугаа монгол иргэдээс энэ удаагийн сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж баталгаажсанаас 4816 иргэн саналаа өгч, ирц 66.8 хувь байв.
Сөүл, Бээжин, Вашингтон зэрэг 11 салбар комисс дээр МАН, АН-аас томилогдсон 19 ажиглагч санал хураах ажиллагаанд оролцсон болно.
Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг 6 дугаар сарын 26-ны өдөр тоолно.
Facebook, twitter зэрэг мэдээллийн олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг ийм, тийм улсад ялалт байгуулсан мэт олон нийтэд буруу ойлголт өгөх мэдээлэл гарч байна. Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Гадаадад байгаа 4816 иргэн санал өгчээ
9 жил /2017-06-13 01:50:56 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1224
2 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1034
2 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1251
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1385
3 долоо хоног
Ц.Идэрбат: 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно
1722
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2333
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2755
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76319
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71002
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд